“Ant Group” БНХАУ-д үйлдвэрлэсэн чип ашиглан хиймэл оюуны модель хөгжүүлж байна
2025-06-09 21:27

(Bloomberg) -- Тэрбумтан Жак Магийн “Ant Group” БНХАУ-д үйлдвэрлэсэн хагас дамжуулагч ашиглан 20 хувиар бага зардлаар хиймэл оюуны модель сургах технологи хөгжүүлжээ. Тухайлбал: “Alibaba”, “Huawei Technologies” зэрэг үйлдвэрлэгчдийн чип ашиглан сүүлийн үеийн моделиудаа сургаж, "Nvidia"-ийн “H800” чип ашигласантай ижил үр дүн гаргасныг ойрын эх сурвалж мэдээлсэн байна.

"Ant Group" өнгөрсөн сард гаргасан судалгааны тайландаа хиймэл оюуны моделиуд нь тодорхой үзүүлэлтүүдээр "Meta"-ийн хиймэл оюунаас илүү гүйцэтгэлтэй байсныг онцолж байлаа.

Хэрэв үнэхээр баталгаатай бол "Ant Group"-ийн тус технологи "DeepSeek"-ийн дараах БНХАУ-ын хиймэл оюуны ээлжит том үсрэлт болох юм.