Apple өмнө нь цуурхал тараад байсан хямд үнэтэй Vision Pro гаргах төлөвлөгөөгөө орхиогүй гэж Bloomberg мэдээллээ. Apple хоёр шинэ загвар хөгжүүлж байгаа ба нэг нь одоо байгаагаас хөнгөн, хямд, нөгөө нь Mac-т холбогдох боломжтой юм байна.
Apple-ийн эцсийн зорилго нь ердийн шил шиг зүүхэд тохиромжтой, тав тухтай AR шил бүтээх явдал ба Vision Pro-ийн хийгдэж буй дараагийн хувилбаруудыг энэ зорилгод хүрэх алхам гэж үзэж байна. Tim Cook Meta-аас өмнө салбарын тэргүүлэгч бүтээгдэхүүн бүтээхээр зорьж байна гэж Bloomberg мэдээлжээ.