Үйлчилгээний ерөнхий нөхцөл
- 1. “Арт плас дизайн ХХК-ийн танилцуулга болон онлайн худалдааны веб сайт бүтээх систем болох iweb.mn-ийг танилцуулж байна.
- 2. Энэхүү үйлчилгээний нөхцөл нь веб сайт бүтээх iweb.mn системийн үйлчилгээ үзүүлэгч, ашиглагч хоёрын хоорондын харилцааг зохицуулна.
- 3. Хэрэглэгч нь iweb.mn цахим хуудаст нэвтэрч бүртгүүлсэн үеэс эхлэн “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрсөнд тооцон тус системийн үйлчилгээний журмыг мөрдөж эхэлнэ.
Хэрэглэгчээр бүртгүүлэх
- 1. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ www.iweb.mn-ийн нүүр хуудасны баруун дээд буланд байрлах “бүртгүүлэх” сонголтыг хийж өөрийн мэдээллээ үнэн зөв оруулан, бүртгүүлэх товчийг дарна.
- 2. Хэрэглэгчээр бүртгүүлж, системийн төлбөр хийгдсэнээр Та тухайн багцад хамаарах хэсгийг ашиглах боломжтой болно.
Захиалгын баталгаажилт, төлбөр
- 1. Хэрэглэгч та төлбөрөө 100 хувь шилжүүлснээр таны захиалга автоматаар шууд баталгаажна.
- 2. Веб үндсэн төлбөр болох танилцуулга вебсайт /1500.000₮/ эсвэл онлайн худалдааны вебсайт/2,000,000₮/ төлбөрийг 1 удаа төлнө.
- 3. Эхний жилийн серверийн төлбөр үйлчилгээний үнэд багтсан болно.
- 4. Серверийн төлбөр анх үйлчилгээ авсан өдрийн ханшаар 1 жилээр тооцон бодогдож дараа жилийн төлбөрийн нэхэмжлэх таны бүртгүүлсэн имэйл хаягаар очно.
- 5. Бараа бүтээгдэхүүний тооноос хамаарч серверийн төлбөр нэмэгдэж өөрчлөгдөхийг анхаарна уу!
- 6. Домайн нэрээ солих боломжтой.
- 7. Системийн ажиллах зарчмыг гарын авлага цэснээс харах боломжтой.
- 8. Та багц хооронд шилжсэн тохиолдолд зөвхөн багцын зөрүүг нэмж төлнө.
- 9. Qpay, SocialPay, Storepay, Pocket зэрэг төлбөрийн системүүдийн алдаанаас үүдсэн манайхаас хамааралгүй асуудлыг манайх хариуцахгүй.
- 10. Төлбөрийг буцаах боломжгүй тул та сонголтоо зөв хийнэ үү!
Системийн нөхцөл
- 1. Та өөрийн санамсаргүй үйлдлээр эсвэл төлбөр төлөөгүйгээс үүдэн сайт устсан тохиолдолд 30 хоногын хугацаанд багтаж 7211-0066, 8833-8558 дугаарт холбогдон сэргээлгэх боломжтой.
- 2. Өөрийн сонгосон системийн түүлүүдийг хэдэн ч удаагийн давтамжтай ашиглаж болно.
- 3. Өөрийн сонгосон багцад хамаарах системийн нэмэлт, сайжруулалтуудыг үнэгүй ашиглах боломжтой.
Хэрэглэгчийн санал, гомдол, маргаан шийдвэрлэх:
- 1. Системийн алдаатай холбоотой санал хүсэлтийг бид богино хугацаанд засварлаад эргээд мэдэгдэнэ. Сайжруулалт, нэмэлт хөгжүүлэлт дээр саналаа илгээж болох ба бид шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хөгжүүлж системд нэвтрүүлэх болно.
- 2. Хэрэглэгч нь iweb.mn-ийн үйл ажиллагаанд гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг бичгээр, утас болон цахим хэлбэрээр гаргаж болно.
- 3. Хэрэглэгчээс ирүүлсэн гомдлыг хянаж, үйл ажиллагаагаа сайжруулах, өөрчлөх, шинэчлэх талаар ажиллаж, хэрэглэгч танд хэрхэн шийдвэрлэсэн талаараа нэн даруй мэдээлэл хүргэнэ.
- Холбогдох хаяг: info@iweb.mn 7211-0266 (ажлын өдрүүдэд ажлын цагаар)